images

ХУМХАА ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2025-04-25

71

Хумхаа өвчин нь “Anopheles” төрлийн шумуулаар дамжин халдварладаг, эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт өгдөг, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинж тэмдгээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин бөгөөд дэлхийн нийт хүн амын тал хувь нь хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт амьдарч байгаа ба уг өвчний улмаас минут тутамд 1 нас баралт бүртгэгддэг байна.

Монгол Улсад хумхаа өвчний тохиолдол 2023 онд огцом нэмэгдсэн тул иргэд Та бүхэн хумхаа өвчний дамжуулагч шумуул тархсан, эрсдэлт бүс нутагт зорчихдоо анхаарал, сонор сэрэмжтэй байж, дараахь зөвлөмжийг даган мөрдөж, өөрийгөө болон бусдыг гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.