images

“ХУУЛЬЧ AI” ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ МОБАЙЛ АППЛИКЕЙШНИЙГ ХӨГЖҮҮЛЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2026-07-03

87

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн туслалцааны төвөөс “Аствишн” ХХК-тай хамтран “Хуульч AI” хиймэл оюунд суурилсан хууль зүйн зөвлөгөө өгөх мобайл аппликейшнийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Уг аппликейшныг App Store болон Play Store-оос татан авч, “legalinfo.mn” эрх зүйн мэдээллийн нэгдсэн системтэй холбогдож, зөвлөгөө, мэдээллийг бичгээр болон дуу хоолойгоор үнэ төлбөргүй авах боломжтой юм.

“Хуульч AI” аппликейшны үйлчилгээг Хууль зүйн туслалцааны төвийн цахим хуудас www.lac.gov.mn болон албан ёсны фэйсбүүк хаягаас чатботоор дамжуулан ашиглах боломжтой.