ЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУУЛБАРАА ГАРДУУЛАВ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Дипломат ёслолын газрын Ерөнхий захирал, Элчин сайд Иниго Ламбертинид Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулав.
дэлгэрэнгүй

НЭГДСЭН ҮНДЭСТНИЙ БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН САНГИЙН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ДОМИНИК ЗИЛЛЕРТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж тус сангийн Дэд ерөнхийлөгч Доминик Зиллертэй энэ 10 дугаар сарын 15-ны өдөр үдэлтийн уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газар, ХААХОУС-ийн хоорондын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов.
дэлгэрэнгүй

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ЛАУРАНТ ТОМАСТАЙ УУЛЗАВ

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд, Ромд төвтэй Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж энэ 10 дугаар сарын 12-ны өдөр тус байгуллагын Ерөнхий захирлын орлогч Лаурант Томастай үдэлтийн уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ-ын хоорондын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар санал солилцов .
дэлгэрэнгүй

Мальта Улсын Ерөнхийлөгчтэй уулзав.

Бүгд Найрамдах Мальта Улсын Үндэсний баярыг тохиолдуулан Ром хотноо 9 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалтад оролцох үеэрээ Элчин сайд Ц.Жамбалдорж Мальта Улсын Ерөнхийлөгч Жорж Веллатай товч уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн даргатай уулзав.

Италийн Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Манлио ди Стефано эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдоржийг энэ сарын 16-нд ГХЯ-нд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгчтэй уулзав.

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росатог энэ сарын 13-нд Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.
дэлгэрэнгүй

ИТАЛИЙН АРЬС, ШИР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮСЭД АЖИЛЛАВ

“Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Италийн ИМАГРО болон Италпрожетти компанийн урилгаар тус улсад ажиллав.
дэлгэрэнгүй

ПАРЛАМЕНТЫН НАЙРАМДЛЫН БҮЛЭГ ХООРОНДЫН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Монгол Улсын Их Хурал дахь Монгол, Италийн Парламентын найрамдлын бүлэг, Италийн Парламент дахь Итали, Монголын Парламентын найрамдлын бүлэг хоорондын цахим уулзалтыг 4 дүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Итали Улсын вакцинжуулалтын явцын талаарх мэдээлэл

Бүгд Найрамдах Итали Улс коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг Европын Холбооны бусад гишүүн улсын нэгэн адил 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлсэн. Энэ 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 15,5 сая хүн тун вакцин хийснээс 10,9 сая хүн эхний тун, 4,6 сая хүн хоёр дахь тунд хамрагдаад байна. Засгийн газраас 2021 оны 1 дүгээр сар болон 3 дугаар сард шинэчлэн баталсан вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу насанд хүрсэн нийт хүн амыг 2021 оны 9 дүгээр сар гэхэд бүрэн вакцинжуулах зорилт тавин ажиллаж байна.
дэлгэрэнгүй

Хуудас : [1] 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 »