Мальта Улсын Ерөнхийлөгчтэй уулзав.

Уулзалтын үеэр Мальта улсад хавсран суух Элчин сайдын албан үүргээ дуусгаж эх орондоо удахгүй бүрмөсөн буцах гэж байгаагаа дуулгаж, Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны найрсаг харилцаа хэвийн хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мальта Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байх хугацаанд Монгол Улсад айлчилж, өндөр сэтгэгдэлтэй ирж байсан талаар Ерөнхийлөгч Жорж Велла дурсан ярьж байв.