МОНГОЛ-БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ХАРИЛЦАА

 

Худалдаа, эдийн засгийн харилцаа:

Итали Улсаас өнгөрсөн хугацаанд нийт 72 сая ам.долларын хөрөнгө оруулалт Монголд хийгджээ.
Монгол, Италийн худалдааны эргэлт 2020 онд 60 сая ам.доллар байв. 2020 онд Монгол Улсаас нийт 19 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн Итали Улсад экспортолсон. Манай Улсаас Итали Улсад экспортолсон бүтээгдэхүүнээс ямааны самнасан ноолуур, бог малын өлөн гэдэс, ямаа, ишигний боловсруулсан арьс буюу шевро, ноолууран бэлэн бүтээгдэхүүнүүд голлож байна.
Итали Улсаас Монгол Улсад импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүнүүдээс барилгын материалын чулуу, хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа гоймон, чидун жимсний тос, шоколад, дарс, хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машин механизмын эд анги, ус халаах бойлер зэрэг бараа голлож байна.

Худалдааны эргэлт:

Экспорт 2020 онд 19,4 сая ам.доллар. /2020/
Импорт  2020 онд 40,6 сая ам.доллар. /2020/

 

Зээл тусламж:

 

1990 оноос хойш Италийн Засгийн газар Монгол Улсад 7,2 сая ам.долларын хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэн.


Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай байгуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрүүд:

- “БНМАУ, БН Итали Улсын хооронд соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр”  1973,

- “Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр”  1992,

- “Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр” 1993,

- “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн Газар, БН Итали Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1993,

- “Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1994,

- “Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, БН Итали Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол” 2007,

- “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар БН Итали Улсын-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр”  1996,

- “Соёл, боловсрол, Шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын протокол”  2000,

- “Монгол Улсын Засгийн газар, БН Итали Улсын Засгийн газар хоорондын Эх Нялхсын эрүүл мэндийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээр”  2007,

- “Дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” 2014

- “Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2016

- “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2017-2021 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын протокол”  2017

- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай “Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай” Эрмэлзэх бичиг 2019 оны 2 дугаар сард байгуулсан.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Италийн Эдийн засгийн хөгжлийн яамтай “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай “Эрмэлзлийн бичиг”-т 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурав. Энэхүү арга хэмжээ хэрэгжсэнээр Европын стандарт загварт нийцсэн технологиор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.