Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улстай байгуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрүүд:
- “БНМАУ, БН Итали Улсын хооронд соёлын талаар хамтран ажиллах тухай Хэлэлцээр” 1973,
- “Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр” 1992,
- “Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн Газар хоорондын Хэлэлцээр” 1993,
- “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улсын Засгийн Газар, БН Итали Улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1993,
- “Хүнсний буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол, Итали улсын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1994,
- “Монгол Улсын Гадаад Хэргийн Яам, БН Итали Улсын Гадаад хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны протокол” 2007,
- “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар БН Итали Улсын-ын Засгийн газар хоорондын Хэлэлцээр” 1996,
- “Соёл, боловсрол, Шинжлэх ухааны салбарт 2001-2003 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын протокол” 2000,
- “Монгол Улсын Засгийн газар, БН Итали Улсын Засгийн газар хоорондын Эх Нялхсын эрүүл мэндийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээр” 2007,
- “Дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” 2014
- “Батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2016
- “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2017-2021 онд хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын протокол” 2017
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай “Нэхмэлийн салбарт хамтран ажиллах тухай” Эрмэлзэх бичиг 2019 оны 2 дугаар сард байгуулсан.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Италийн Эдийн засгийн хөгжлийн яамтай “Итали, Монголын нэхмэлийн технологийн төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулах тухай “Эрмэлзлийн бичиг”-т 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурав. Энэхүү арга хэмжээ хэрэгжсэнээр Европын стандарт загварт нийцсэн технологиор нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болох юм.
|