Нас барсны бүртгэл

2022-11-10


ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас  барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.

       - Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа

       - Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар

       - Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт

       - Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу)

Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбарыг ирүүлэх шаардлагатай.