Нас барсны бүртгэл
2022-11-10
ЭСЯ нь Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан журмын дагуу дараах баримт бичгийн аль нэгийг үндэслэн нас барсныг бүртгэж, нас барсны гэрчилгээ олгоно.
- Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа
- Тухайн иргэнийг нас барсныг зарласан тухай шүүхийн шийдвэр, түүний хуулбар
- Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт
- Үйлчилгээний хураамж шилжүүлсэн баримт (Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу)
Нас барсан иргэний төрсний гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхний болон гадаад паспортын аль нэгний хуулбарыг ирүүлэх шаардлагатай.