Монголын залуучуудын холбооны Европ дахь салбар зөвлөлийн уулзалт Элчин сайдын яаманд болно
Монголын Залуучуудын Холбооны Европ дахь нэгдсэн салбар зөвлөл Итали Улсад МЗХ-ны салбар зөвлөлийг байгуулах асуудлаар Итали Улсад ажиллаж, сурч, амьдарч буй залуучуудтай 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 11.30 цагт Элчин сайдын яаманд уулзалт хийхээр төлөвлөж байна. Тус уулзалтыг Монголын Залуучуудын Холбооны Европ дахь нэгдсэн салбар зөвлөлийн тэргүүн Г.Мөнхшатар удирдан явуулна. Иймд дээрх уулзалтад оролцох хүсэлтэй иргэд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор [email protected] хаягаар өөрийн овог нэр, утасны дугаараа ирүүлэхийг хүсье.