images

АВЛИГЫН ЭСРЭГ “НЭГДЬЕ”

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2023-06-07

318

Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж “Авлигатай тэмцэх таван ажиллагаа”-г хэрэгжүүлж байгаатай холбогдуулан “Шүгэл ажиллагаа”-ны хүрээнд авлигын эсрэг “НЭГДЬЕ” үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг орон даяар эхлүүллээ.

Видео үзэх

Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.

Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд өнөөдөр хийсэн зөв үйлдэл тань ирээдүйд ирэх мянга мянган боломжийн эхлэл юм.

Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ”. Авлигад үгүй гэж хэлье.

Авлигын эсрэг НЭГДЬЕ.