images

ЦАХИМ ГАДААД ПАСПОРТЫГ E-MONGOLIA СИСТЕМЭЭС ДАХИН ЗАХИАЛАХ ЗААВАР

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2023-08-24

359

Цахим гадаад паспортыг 2023 оны 03 дугаар сарын 01-нээс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд цахим гадаад паспортыг олгож эхэлсэн. Цахим гадаад паспорт авснаар иргэд Монгол Улстай харилцан визгүй зорчих орнуудын E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан, дараалалд зогсохгүй нэвтрэх боломжтой. Тухайлбайл, Монгол улсын иргэд ихээр зорчдог Австрали, Канад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Хонконг, Тайланд, Малайз, Сингапур, Индонез, Турк, Шенгений орнуудад цахим паспортыг ашиглах боломжтой.

2023 оны зургадугаар сарын 1-нээс нисэх онгоцны буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүд нэвтрүүлэх юм. Иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалганаар шууд нэвтрэх боломж бүрдэх аж. Энэхүү паспортыг ашигласнаар зорчигч 30-60 минутыг хил гааль, шалган нэвтрүүлэх дээр хэмнэх давуу талтай.

Цахим гадаад паспорт нь нийтдээ 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номонд орсон ан амьтдын зураг, түүхийн гол өвийг цахим паспортын хуудасны хавтаст зураглан оруулсан байна. Түүнчлэн олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгсөн бөгөөд тоон гарын үсэг бүхий нууцлалын асуудлыг шийдсэн.

Иргэдэд сануулахад, одоогийн ашиглаж байгаа энгийн гадаад паспортны хугацаа дуустал хүчинтэй бөгөөд цаашид энгийн болон цахим гадаад паспортыг өөрийн сонголтоор захиалан авах боломжтой. Энгийн гадаад паспорт нь 40.000 төгрөг, цахим гадаад паспорт 82.500 төгрөгийн үнэтэй байна.

Цахим гадаад паспортыг мөн E-Mongolia системээс дахин захиалах боломжтой. Та тус үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn сайт руу КОМПЬЮТЕРООС нэвтэрч орж авах боломжтой. 

ЗААВАР: Үйлчилгээнүүд- Иргэний улсын бүртгэл- Бүртгэл- Гадаад паспорт дахин захиалах дарааллаар үйлчилгээ авна уу. Гадаад паспорт анх удаа захиалах тохиолдолд боломжгүй гэдгийг сайн анхаарна уу. Гадаад паспорт захиалахдаа зурагчинд авхуулсан цээж зургаа 1MB (Megabytes) дээш хэмжээтэй JPG, PNG PDF файлаар зурагчнаас аван хавсарган оруулах шаардлагатай.