images

БАТЛАМЖ ЖУУХ БИЧИГ СОЛИЛЦОВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2021-12-17

155

Монгол Улсын Их Хурал 2004 оны 4 дүгээр сард Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталж, хууль гаргасан. Италийн парламент уг хэлэлцээрийг 2013 оны 3 дугаар сард соёрхон баталсан бөгөөд дээрх хэлэлцээрийг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг солилцох ёслолын ажиллагаанд монголын талаас Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Х.Мандахцэцэг, италийн талаас Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын хэлтсийн дарга В.Феррара нар 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус тус гарын үсэг зурав. Батламж жуух бичгийг италийн талтай солилцсоноор дээрх хэлэлцээр хүчин төгөлдөр болох бөгөөд Монгол Улсад италийн талаас орох шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжих ач холбогдолтой болох юм.