ӨРГӨМЖИТ КОНСУЛ П.БАРДАЦЦИГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали Улсын Тоскани муж дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Бардаццийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Өргөмжит консул П.Бардацци нар хоёр талын хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхэд хамтран ажиллах, ялангуяа Итали Улсын нэхмэлийн салбараараа тэргүүлдэг Прато хотын аж ахуйн нэгжийг монголын холбогдох аж ахуйн нэгжтэй харилцаа тогтоолгох, арьс шир, ноос ноолуурын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлуудаар ярилцав.