images

МОНГОЛ ИРГЭДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2021-12-28

152

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Итали Улсад оршин сууж буй монгол иргэдийг хүлээн авч уулзав. Уулзалтанд ЭСЯ-ны дипломат ажилтнууд, Италийн Ром, Парма, Пескара хотод амьдарч буй монгол иргэд оролцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг монгол, италийн хоёр талын харилцаа, ЭСЯ-ны үйл ажиллагааны талаар иргэдэд танилцуулж иргэдийн сонирхсон асуудлаар ярилцав. Түүнчлэн Итали Улсад оршин сууж буй монгол иргэдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, монгол иргэдийн үүсгэл санаачилгын байгууллагыг идэвхжүүлж, үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахаа хэлэв.