ИТАЛИ, МОНГОЛЫН НАЙРАМДЛЫН БҮЛГИЙН ДАРГА, ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг Италийн Сенат болон Төлөөлөгчдийн танхим дахь Итали, Монголын найрамдлын бүлгийн дарга Алессандро Пагано болон бүлгийн гишүүдтэй 2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр уулзалт хийв. Уулзалтаар хоёр талын бүхий л салбарын харилцааг өргөжүүлэхэд хууль тогтоох байгууллага, ялангуяа найрамдлын бүлэг хоорондын ойр дотно хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг талууд онцлоод цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцов.
Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс олон улсын зорчих хөдөлгөөнийг бүрэн нээсэн талаар хэлэв.
Найрамдлын бүлгийн дарга Алессандро Пагано болон гишүүд Монгол, Италийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.