images

ПРОФЕССОР, МОНГОЛЧ ЭРДЭМТЭН, ХАТАГТАЙ ЭЛИЗАБЕТТА РАГАГНИНГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-02-28

135

Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Венецийн Ка Фоскари Их сургуулийн профессор, монголч эрдэмтэн, хатагтай Элизабетта Рагагнинг ЭСЯ-нд хүлээн авч уулзав.

Профессор Э.Рагагнин 2019 онд “Марко Пологийн аялал” номыг бусад эрдэмтэн, багш нартай хамтран эртний итали хэлнээс монгол хэл рүү орчуулж, тайлбарын хамт гаргасан бөгөөд Элчин сайдад удахгүй хэвлүүлэх гэж буй монгол-итали хэлний анхан, дунд шатны суралцагчдад зориулсан сурах бичгийн эх хувиа танилцуулав.

Элчин сайд Ц.Нарантунгалаг профессор Элизабетта Рагагнинд монголын түүх, хэл, соёлыг судалж олон улсад түгээн дэлгэрүүлж буйд талархал илэрхийлж, цаашид итали дахь монгол судлалыг өргөжүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих чиглэлээр ойр дотно хамтран ажиллахаа хэлэв.

Профессор Э.Рагагнин ирэх 5 дугаар сарын эхээр Венец хотод зохион байгуулахаар төлөвлөж буй монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хуралд Элчин сайдыг оролцохыг урилаа.

Элчин сайд урилгыг талархан хүлээн авч, монголч эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах болон профессор Э.Рагагниний монгол судлалын ажилд ЭСЯ-ны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.