НҮБ-ЫН ХӨДӨӨ АЖ АХУЙГ ХӨГЖҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН САНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ӨРГӨН БАРИВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбод Итгэмжлэх захидлаа барьж, үүрэгт ажилдаа оров.
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгч Жилберт Хунгботой уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын ХААХОУС-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг хэлж, тус сантай хөгжүүлж буй хамтын ажиллагаа үр дүнтэй, өгөөж нь иргэдэд хүрдэг байхыг чухалчилдгийг онцлов. Мөн ХААХОУС-гийн шугамаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, ялангуяа малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахад дэмжлэг болж байгааг дурдав.
НҮБ-ын ХААХОУС-гийн Ерөнхийлөгч Жилберт Хунгбо Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд үр дүнтэй байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийж, одоо хэрэгжиж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийг үргэлжлүүлэх хүрээнд НҮБ-ын ХААХОУС-гийн баг энэ сард Монгол Улсад ажиллахаар төлөвлөж байгааг хэлэв.