МАЛЬТ УЛСЫН ЭЛЧИН САЙД КАРМЕЛ ВАССАЛОТОЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Кармел Вассалотой танилцах уулзалт хийж, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс Мальта Улсын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Иан Боргд баяр хүргэсэн захидлын хувийг гардуулав.
Элчин сайд нар өөр өөрийн улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцов.