МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг Ломбардиa муж дахь Монгол Улсын Өргөмжит консул П.Бонетиг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Өргөмжит консул П.Бонети нар хоёр талын хамтын ажиллагааг боломжит бүх салбарт хөгжүүлэхэд хамтран ажиллах, Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт төслийн явц, Монгол Улсад нэн шаардлагатай төсөл хөтөлбөрт Италийн компаниудыг оролцуулж, хөрөнгө оруулалт татах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн тус мужид сурч, амьдардаг Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудлуудаар ярилцав