images

ИТАЛИ УЛСЫН ЗАМ ТЭЭВЭР, ДЭД БҮТЦИЙН ЯАМНЫ ҮНДЭСНИЙ БОЛОН ОЛОН УЛСЫН АВТО ТЭЭВРИЙН ГАЗРЫН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-04-27

185

Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали Улсын Зам тээвэр, дэд бүтцийн яамны Үндэсний болон олон улсын авто тээврийн газрын захирал Орланди Донателлаг Элчин сайдын яаман дээр 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол, Италийн эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд тээвэр, ложистикийн асуудлыг хөнгөвчлөхийн чухлыг онцолж, 2021 оны 6 дугаар сард зохион байгуулагдсан Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааны үеэр Италийн талтай тээврийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэх талаар ярилцаж санал солилцов.