ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭЛЧИН САЙД РОМАНИ КАНАРУКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг Тайландын Хаант Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Романи Канарукийг өөрийнх нь хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд нар өөрийн улс орны ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал, Итали Улстай харилцаж буй харилцааны талаар мэдээлэл солилцож ярилцав. Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улс АСЕАН-ыг Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд болон бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдгийг дурьдаад Монгол Улс АСЕАН-ы хэсэгчилсэн яриа хэлцээний түнш, цаашлаад яриа хэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцохыг зорьдгийг хэлж энэ чиглэлд ойр дотно хамтран ажиллах хүсэлтэйгээ хэлэв.