ИТАЛИЙН ҮНДЭСНИЙ СУДАЛГААНЫ ЗӨВЛӨЛИЙН ХАРЬЯА ХӨГЖЛИЙН ИННОВАЦИ, ҮЙЛЧИЛГЭЭ СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ, АЖИЛТНУУДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг Наполи хот дахь Италийн Үндэсний Судалгааны Зөвлөлийн харьяа Хөгжлийн Инноваци, Үйлчилгээ Судалгааны Хүрээлэнгийн захирал М.Клементи, Монгол Улсад хэрэгжих нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог боловсруулах үйлдвэрийг шинэчлэх 3R4UB төслийн удирдагч Р.Марина болон тус хүрээлэнгийн ахлах ажилтнуудтай уулзав. Улаанбаатар хотын Захирагчийн алба тус Хүрээлэнтэй Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжих Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах, усны менежментийг сайжруулах төслийг хамтран хэрэгжүүлэхээр 2022 оны 4 дүгээр сарын 12-нд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уулзалтын үеэр талууд төслийг хэрхэн цаг алдалгүй богино хугацаанд амжилттай хэрэгжүүлэх талаар санал солилцож ярилцав.