images

ЭЛЧИН САЙД Ц.НАРАНТУНГАЛАГ МАЛЬТ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖИОРЖ ВЕЛЛАД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-06-16

157

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгч Жиорж Веллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Мальта Улсын Ерөнхийлөгч Ж.Велла Итгэмжлэх жуух бичиг барих ёслолын дараа Элчин сайд Ц.Нарантунгалагийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Мальта Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр орны харилцан ашигтай салбаруудад хөгжүүлэх, ялангуяа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа хэлэв.

Ерөнхийлөгч Ж.Велла Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд Монгол, Мальта хоёр улс газарзүйн байршлын хувьд хол оршдог ч харилцаа, хамтын ажиллагааг дээрх салбаруудад өргөжүүлэх өргөн боломж бий гэв.

Талууд хоёр орны хооронд 1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойшхи 40 гаруй жилийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлэн хөгжүүлэхэд бүхий л боломжийг ашиглан ажиллахын чухлыг онцлов.

Мальта Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Элчин сайд Ц.Нарантунгалагт үүрэгт ажилдаа албан ёсоор орж буйтай нь холбогдуулан ажлын өндөр амжилт хүсэв