ИТАЛИ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ ЭТТОРЕ РОСАТОТОЙ УУЛЗАВ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол, Италийн Парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж Итали Улсад айлчлах үеэрээ Итали Улсын Төлөөлөгчдийн танхимын Дэд ерөнхийлөгч Этторе Росатотой уулзав. Уулзалтын үеэр талууд Монгол, Италийн хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг дурдаж, цаашид хоёр орны харилцаа хамтын ажиллагааг эдийн засаг, соёл урлаг, дэд бүтэц, эрчим хүч зэрэг бусад олон салбарт идэвхжүүлэн хөгжүүлэхэд хоёр талын нөөц боломжийг ашиглан ажиллах өргөн боломж буйг онцлов.