ЭЗЭН БОГД ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРГИЙГ ДЭЭДЛЭН ЗАЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 159 дүгээр зарлигийн 2 дугаарт “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасны дагуу Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайдын яам Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залав.