МАЛАЙЗ УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Малайз Улсын Элчин сайд Малик Мельвин Кастелинотой Малайз Улсын Элчин сайдын яаманд уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд нар өөрийн улс орны эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Ром дахь Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-нийгмийн комиссын Элчин сайд нарын бүлгийн хүрээнд хамтран хэрэгжүүлж болох ажлуудын талаар санал солилцож ярилцав.