images

БҮГД НАЙРАМДАХ САН МАРИНО УЛСЫН ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМНЫ ЁСЛОЛЫН ЗАХИРАЛ ХАТАГТАЙ СИЛЬВИА БЕРТИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГИЙН ХУВИА ГАРДУУЛАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-10-20

521

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Бүгд Найрамдах Сан Марино Улсын Гадаад хэрэг, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаа холбооны яамны Ёслолын газрын захирал хатагтай Сильвиа Бертид Итгэмжлэх жуух бичгийн хувиа гардуулж, Гадаад хэрэг, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаа холбооны сайд Л.Беккаритай уулзав.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улс Сан Марино Улстай дипломат харилцаа тогтоосноос хойш 15 жилийн хугацаанд найрсаг харилцаа хөгжүүлж буйг тэмдэглэн хэлэв. Тэрээр Монгол Улс ковидын дараа улсын хилээ гадаадын хөрөнгө оруулагч, жуулчдад аливаа нэг хориггүйгээр бүрэн нээсэн анхны улс байсан гээд Засгийн газраас эдийн засгаа сэргээж хэрэгжүүлж буй багц бодлогуудын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Талууд олон талт хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хамтран ажиллаж байгааг онцолж, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх өргөн боломж байгаа талаар ярилцав.