images

БҮГД НАЙРАМДАХ САН МАРИНО УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-10-21

417

Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалаг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Сан Марино Улсын Төрийн тэргүүн Мариа Луиза Берти, Мануэл Чиаватта нарт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Ц.Нарантунгалаг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Сан Марино Улсын Төрийн тэргүүн нарт уламжилж, 2007 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаа, НҮБ болон олон улсын байгууллага дахь хамтын ажиллагаа идэвхжиж байгаад баяртай байгаагаа хэлэв.

Сан Марино Улсын Төрийн тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд нэн өндөр хүндэтгэлээ илэрхийлж буйг уламжлахыг хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Элчин сайдыг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.