images

ГАДААД ХЭРЭГ, ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЯАМНЫ ЁСЛОЛЫН ГАЗРЫН ДЭД ЗАХИРАЛ КЛАУДИА МИШИАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-11-03

350

Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Ёслолын газрын дэд захирал Клаудиа Мишиатай уулзаж, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын хамтын ажиллагааны зарим асуудлаар ярилцав. Элчин сайд Ц.Нарантунгалаг Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам болон тус яамны Ёслолын газраас Ром дахь Монгол Улсын Элчин сайдын яамны үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж ажилладагт талархал илэрхийлэв