images

БҮГД НАЙРАМДАХ МАЛЬТА УЛСЫН ЭЛЧИН САЙД К.ВАССАЛОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2022-11-10

457

Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Бүгд Найрамдах Мальта Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд К.Вассалотой уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд нар Монгол Улс, Мальта Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож Элчин сайд Ц.Нарантунгалаг 2022 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдах Эрчим хүчний Хаарт (Energy Charter)-ын Бага хурлыг Монгол Улс даргалж байгаа бөгөөд дээрх хуралд Мальта Улсын Эрчим хүч, тогтвортой хөгжлийн сайдыг оролцуулах урилгыг хүргүүлснээ хэлж, Мальтын сайдыг дээрх хуралд оролцуулахад дэмжлэг хүсэв. Элчин сайд К.Вассало Монгол Улсад зохион байгуулагдах Эрчим хүчний Хаартын Бага хурлын зохион байгуулалтын ажилд амжилт хүсээд Мальта Улсын Эрчим хүч, тогтвортой хөгжлийн сайдыг дээрх хуралд оролцуулах асуудлаар Мальта Улсын Засгийн газрын хариуцсан хүмүүстэй холбогдох болно гэв.