images

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг Ромд төвтэй Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв (ICCROM)-ийн Ерөнхий захирал Аруна Франческа Мариа Гүжралыг хүлээн авч уулзав.

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2024-06-24

199

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг Ромд төвтэй Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв (ICCROM)-ийн Ерөнхий захирал Аруна Франческа Мариа Гүжралыг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Элчин сайдын яаманд хүлээн авч уулзав.

Монгол Улс 2003 онд Засгийн газар хоорондын байгууллага болох Соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах олон улсын судалгааны төв (ICCROM)-д элсэн орсон билээ.

Тус төвд элсэн орсноор соёлын эд зүйлс болон соёл, археологийн дурсгалт газар, хөшөө дурсгалуудыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах талаар олон улсын хамтын нийгэмлэгтэй өргөн хүрээнд хамтран ажиллах боломж нээгдсэн юм.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг МУИХ “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” ЮНИДРУА-ийн конвенцийг 2024 оны 5 дугаар сард соёрхон баталсныг мэдээлж, тус конвенцийн хэрэгжилтийг хангах хүрээнд ICCROM-той ойр дотно хамтран ажиллах сонирхолтой байгааг хэлэв. Ерөнхий захирал Аруна Франческа Мариа Гүжрал ICCROM-ын зүгээс Монгол Улстай хамтын ажиллагааг идэвхжүүлж бүхий л талаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв.