”FESTIVAL DELL’ORIENTE” олон улсын фестиваль зохион байгуулагдлаа
Ром хотноо 2025 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд дэлхийн улс орнуудын түүх, соёл урлаг, ёс заншил, өв уламжлалыг Италийн олон нийтэд сурталчлан таниулдаг ”FESTIVAL DELL’ORIENTE” олон улсын фестиваль зохион байгуулагдлаа. Фестивальд Монгол Улсаа төлөөлөн үндэсний язгуур урлагийн “Хөх Монгол” хамтлаг, “Эра модель” агентлаг, зураач Нацагдоржийн Бямбаноров нар уран бүтээлээ олон нийтэд сонирхуулсан бөгөөд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч 10 гаруй аж ахуйн нэгж, Дэвжих НҮТББ, Итали Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцов. Монгол Улс тус фестивальд энэ жил хоёр дахь удаагаа оролцож байгаа бөгөөд фестивалийн үеэр Элчин сайд Ц.Нарантунгалаг фестивалийг зохион байгуулагч Анжела Бертеллонитай уулзаж, энэхүү нэр хүндтэй фестивальд Монгол Улсыг оролцоход бодит дэмжлэг үзүүлдэгт талархал илэрхийлэв.