images

Итгэмжлэл цахимаар илгээх

Элчин сайдын яамны мэдээ, мэдээлэл

2025-04-01

8

Нотариатын үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан нотариатын үйлчилгээ авах иргэд нэн тэргүүнд consul.notary.mn/login цахим хуудсанд нэвтэрч, цахим итгэмжлэлийн системд бүртгүүлэх шаардлагатай.

Бүртгэл үүсгэснээр итгэмжлэл үйлдэх боломжтой болно.

Анхаарах зүйлс: 

  • Итгэмжлэл үйлдэгч зөвхөн өөрийн бүртгэлээрээ орж итгэмжлэл үйлдэнэ. 
  • Итгэмжлэлийг криллээр бичих бөгөөд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байж болно.
  • Итгэмжлэлтэй холбоотой мэдээлэл болон итгэмжлэлийг хүлээн авах төлөөлөгчийн хувийн мэдээллийг (овог, нэр, регистрийн дугаар, хаяг, утас г.м) сайтар нягталж, үнэн зөв бичнэ. 
  • Итгэмжлэл үйлдэхдээ итгэмжлэлтэй холбоотой хавсралт материалыг (гадаад паспорт, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ г.м) системд оруулж, хавсаргана.
  • Итгэмжлэлийг ЭСЯ-нд ирж бичих боломжтой.
  • ЭСЯ-наас хянаж Танд буцааж илгээсэн итгэмжлэлийг хэвлэж гарын үсгээ зурна.
  • Гарын үсэг зурсан итгэмжлэлээ өөрийн биеэр эсвэл шуудангаар болон цахим шуудангаар (mandakh.z@mfa.gov.mnЭСЯ-нд ирүүлнэ. 
  • Таны итгэмжлэлийг ЭСЯ баталгаажуулан цахим нотариатын системээр Монгол Улс руу илгээх бөгөөд итгэмжлэлийн зүүн доод буланд байрлах QR код болон үсгэн кодыг Та өөрийн итгэмжлэлийг хүлээн авах этгээдэд илгээх шаардлагатай.
  • Итгэмжлэл хүлээн авагч нь Таны илгээсэн QR код болон үсгэн кодыг өөрт хамгийн ойр байрлах нотариатчид үзүүлэн итгэмжлэлээ авна.
  • Харин ГЭР БҮЛ НЭГТГЭЛ, БАНК, САНХҮҮ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ БОЛОН ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ӨМЧЛӨЛ, ШҮҮХ, ЦАГДАА, НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДИЙГ ӨӨР ХҮНЭЭР ХАРГАЛЗУУЛАН ИЛГЭЭХ гэх зэрэг тохиолдолд итгэмжлэлийг зөвхөн биеэр ирж үйлдэнэ.