МОНГОЛ УЛС-БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН УЛС ТӨРИЙН ХАРИЛЦАА
2022-11-11
Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн. Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн.
Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
Монголын талаас:
- Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1993 онд
- Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт 1995 онд
- Ерөнхий сайд М.Энхсайхан 1996 онд
- Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг 1998 онд
- Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд
- УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2003 онд
- Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 2006 онд
- Гадаад харилцааны сайд Г.Занданшатар 2010 онд
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд
- Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар 2015-2017 онуудад
- Соёлын сайд Ч.Номин 2022 онд
-УИХ-ын гишүүн, УИХ-дахь Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж 2022 онд Итали Улсад тус тус айлчилсан.
Итали Улсад тус тус айлчилсан.
Италийн талаас:
- Аж үйлдвэр, худалдааны дэд сайд М.Фабрис 2000 онд
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд М.Бонивер 2003 онд
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны ТНБД Ж.Вернетти 2007 онд
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсо 2010 онд
- Эдийн засгийн хөгжлийн сайд, Итали-Монголын ЗГХХК-ын италийн хэсгийн дарга П.Романи 2011 онд
- Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо 2016 онд
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцсон
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Дэд сайд Гулиелмо Пикки 2019 онд Улаанбаатар хотноо олон улсын бага хуралд оролцсон - Италийн Парламентын Төлөөлөгчдийн танхимын Дэд Ерөнхийлөгч Этторе Росато тэргүүтэй төлөөлөгчид 2021 онд тус тус айлчилсан