НААДМЫН ӨДРҮҮДЭД ТУС ЭЛЧИН САЙДЫН ЯАМ АМАРНА

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 11, 12, 13-нд тус Элчин сайдын яам амарна.
дэлгэрэнгүй

ДЕПУТАТУУДЫН ТАНХИМЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж энэ 6 дугаар сарын 26-ны өдөр Италийн Парламентын Депутатуудын танхимын Гадаад харилцааны хорооны дарга хатагтай Марта Гранде-тай Парламентын ордонд уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮД РОМД АЖИЛЛАВ

УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар энэ 6 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Ром хотноо ажиллаж, Италийн эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомж, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор Италийн парламентын гишүүд, салбарын мэрэгжилтнүүд болон эмнэлгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

СОНИРХОГЧДЫН ШАТРЫН ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА Б.БАЯРМАА НАРЫН ШАТАРЧДАД БАЯР ХҮРГЭВ

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж Сонирхогчдын шатрын дэлхийн хошой аварга Б.Баярмаа нарын шатарчдыг Элчин сайдын яамандаа хүлээн авч, баяр хүргэж хүндэтгэл үзүүлэв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСААС ЕВРОПЫН ОРНУУДАД СУУГАА ДТГ-ЫН ТЭРГҮҮН, ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТАН НАРЫН УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсаас Европын орнуудад суугаа ДТГ-ын Тэргүүн, худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан нарын Бүсийн зөвлөгөөн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Бельгийн Вант Улсын Брюссель хотноо амжилттай зохион байгуулагдав. Энэхүү бүсийн зөвлөгөөнд Европын улсуудад суугаа Монгол Улсын 14 ДТГ-ын Элчин сайд болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцов.
дэлгэрэнгүй

БҮГД НАЙРАМДАХ АЛБАНИ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Албани Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Илир Мета Танаа энэ хоёрдугаар сарын 7-нд Албанийн Ерөнхийлөгчийн ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив.
дэлгэрэнгүй

ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛИЙН ЁС ЗҮЙН БҮЛГИЙН ДАРГА ХАТАГТАЙ ФАБРИЦИЯ ЛАПЕКОРЕЛЛАТАЙ УУЛЗАЖ ЯРИЛЦАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Итали Улсын Санхүү, эдийн засгийн яамны Санхүүгийн бодлогын газрын Ерөнхий захирал, Европын Холбооны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн Дарга хатагтай Фабриция Лапекорелла-тай энэ сарын 18-ны өдөр Ром хотноо уулзаж Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-аас Монгол улсыг хасуулахад Италийн Засгийн газар болон ЕХ-ны Зөвлөлийн Ёс зүйн бүлгийн дэмжлэг, зөвлөмжийн талаар ярилцав.
дэлгэрэнгүй

ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХӨТӨЛБӨРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2017-2020 онд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрт Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Италийн соёл, хэл сурталчлах асуудал эрхэлсэн захирал Роберто Веллано нар энэ 12 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагт Ром хотноо гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

ГАРЫН ҮСЭГ ЗУРАВ

Монгол Улсын Далайн захиргаа, Бүгд Найрамдах Итали Улсын Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргаа хооронд далайн тээвэр, боомт ашиглалт болон ложистикийн салбарт хамтран ажиллах тухай Санамж бичигт Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж, Италийн Баруун Лигуриягийн тэнгисийн боомтын захиргааны Ерөнхийлөгч Паоло Эмилио Сигнорини нар энэ 12 дугаар сарын 6-ны өдөр Женова хотод гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

ИТАЛИ ДАХЬ МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙГ “ЭХ ТҮҮХИЙН ОЛИМПИАД”-Д ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

“Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-ноос санаачлан хэрэгжүүлж буй “Эх түүхийн олимпиад”-ыг 2017 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн дунд онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 [10] 11 12 13 14 15 »