МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2017 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛАА ӨГӨХӨӨР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд санал өгөх эрх бүхий иргэдийн саналыг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Бямба, 11-ний өдрийн Ням гарагуудад 07:00- 22:00 цагийн хооронд Элчин сайдын яамны байранд авна.
Иргэд сонгуульд оролцож, саналаа өгөхийн тулд заавал урьдчилан бүртгүүлсэн байх шаардлагатай.

- Сонгогчдын бүртгэлийг 2017 оны 5 дугаар сарын 1-нээс 20-ны өдрийг дуусталх хугацаанд Бямба, Ням гаригуудыг оролцуулан 08:30-12:30, 13:30-17:30 цагийн хооронд хийнэ.
- Саналаа өгөхөөр бүртгүүлэх иргэн та иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, санал авах өдөр буюу 2017 оны 6 сарын 10-ний өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх шаардлагатай.
- Ром дахь ЭСЯ-нд ирж саналаа өгөх иргэд саналаа өгөхөөр бүртгүүлэхдээ манай газрын  www.monembrome.mnгэсэн цахим хуудаснаас СЕХ-оос баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд оролцох гадаад улсад байгаа иргэний бүртгүүлэх маягт”-ыг татаж авч /МАЯГТ ТАТАЖ АВАХ/ бөглөн гарын үсгээ зурж баталгаажуулан, гадаад паспортын хуулбарын хамт ЭСЯ-ны байранд  өөрийн биеэр ирж бүртгүүлэх, эсхүл бөглөсөн бүртгэлийн маягт, паспортын хуулбараа: 
дэлгэрэнгүй

“ДОРНО ДАХИН” ФЕСТИВАЛЬ РОМ ХОТОД БОЛЖ БАЙНА

Италийн нийслэл Ром хотноо бүтэн долоо хоног үргэлжлэх Олон улсын “Дорно дахин” фестиваль /Festival dell’ Oriente/ үйл ажиллагаагаа эхэллээ.
дэлгэрэнгүй

СОНИРХОГЧДЫН ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА Б.БАЯРМААГ ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНДАА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

“Сонирхогчдын шатрын дэлхийн аварга” шалгаруулах тэмцээн энэ 4 дүгээр сарын 1-8-ны өдрүүдэд Итали улсын Сполето хотноо гурван төрлийн рейтингийн ангиллаар болж өндөрлөв. 2300 хүртэлх рейтингтэй шатарчдын тэмцээнд дэлхийн 61 орны 210 шатарчин оролцов. Монгол Улсаас 7 шатарчин оролцож, маш амжилттай тоглов.
дэлгэрэнгүй

УИХ-ЫН ГИШҮҮД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд нар энэ 3 дугаар сарын 27-29-нд Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийв. УИХ-ын гишүүд Итали улсын эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн салбарын бодлого, эрүүл мэндийн даатгалын систем, холбогдох хууль тогтоомжийн талаар танилцаж, туршлага судлав. солилцох үүднээс Италийн парламентын гишүүд, Эрүүл мэндийн яам, эмнэлгийн байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальта Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ц.Жамбалдорж тус улсын Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Танаа 3 дугаар сарын 23-нд Итгэмжлэх Жуух Бичгээ барив. Итгэмжлэх Жуух Бичиг барих ёслолын дараа Ерөнхийлөгч Мари–Луиз Колейро Прека Элчин сайд Ц.Жамбалдоржийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцааны асуудлаар найрсаг ярилцав. Элчин сайд Ц.Жамбалдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Бүгд Найрамдах Мальта Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
дэлгэрэнгүй

ТОГТВОРТОЙ МАЛ АЖ АХУЙН ДЭЛХИЙН ХӨТӨЛБӨРТ НЭГДЭВ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санаачилсан “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр” /Global Consensus on Sustainable Livestock/-т Монгол Улс нэгдэх баримт бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2 дугаар сарын 24-нд НҮБ-ын ХХААБ-ын төв байранд боллоо. “Тогтвортой мал аж ахуйн дэлхийн хөтөлбөр”-т нэгдэх баримт бичигт ХХААХҮЯ-ны чиглэлийн дагуу Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайд бөгөөд НҮБ-ын ХХААБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ц.Жамбалдорж гарын үсэг зурснаар Монгол Улс нь тус хөтөлбөрт Засгийн газрын түвшинд нэгдэн орсон 17 дахь орон, Хөтөлбөрийн 83 дахь гишүүн болов.
дэлгэрэнгүй

ЭЛЧИН САЙД Ц.ЖАМБАЛДОРЖ САН МАРИНО УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН НАРТ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж Сан Марино Улсын Төрийн тэргүүн Марио Рикарди, Фабио Берарди нар Танаа энэ 2 дугаар сарын 16-ны өдөр Сан Марино Улсын Төрийн Ордонд Итгэмжлэх Жуух Бичгээ барив.
дэлгэрэнгүй

ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТУСЛАХ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ВАНГ РЕН-ТАЙ УУЛЗАВ

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн БНИУ-д ажлын айлчлал хийх үеэрээ энэ 2 дугаар сарын 15-нд НҮБ-ын ХХААБ-ын Туслах ерөнхий захирал Ванг Рен-тай уулзав.
дэлгэрэнгүй

САЙД П.СЭРГЭЛЭН, И.СКАЛЬФАРОТТО НАР УУЛЗАВ

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Монгол-Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн дарга П.Сэргэлэн Бүгд Найрамдах Итали Улсын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд, Итали-Монголын Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн хэсгийн дарга Иван Скальфаротто-тай энэ 2 дугаар сарын 15-нд Ром хотноо уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

Гадаадад суралцагч Монгол оюутны спортын “Универсиад-2017” наадам 4 сард болно

Монгол Улсын Биеийн тамир спортын тухай хуульд заасны дагуу Засгийн газраас 4 жил тутамд оюутны спортын наадам зохион байгуулдаг. 2017 онд Монголын Оюутны спортын “Универсиад” IV их наадмыг 3 үе шаттайгаар, спортын үндсэн 10, сонгож оролцох хоёр төрлөөр зохион байгуулах шийдвэр гарчээ.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 [13] 14 15 »