МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад оршин сууж байгаа сонгуулийн эрх бүхий (18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай) монгол иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ням, 31-ний өдрийн Даваа гарагуудад авна.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яамнаас Италид сурч, ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11.00 цагт цахим уулзалт хийхээр төлөвлөж байна /zoom app-aар/.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Туркиш Эйрлайнс авиа компани нислэг үйлдэнэ
Туркиш Эйрлайнс авиа компани 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Истанбул – Улаанбаатарын чиглэлд, 4 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар-Истанбулын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх тул тус нислэгээр эх орондоо буцах хүсэлтэй иргэд онгоцны тийзийг Туркиш Эйрлайнстай холбогдон шууд захиалж авах боломжтой. Дээрх нислэгүүдтэй холбоотой доорх зүйлсийг анхаарна уу. Үүнд:
дэлгэрэнгүй

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2021 ОНЫ СОНГУУЛЬД ИРГЭД ХЭРХЭН САНАЛ ӨГӨХ ТУХАЙ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох Итали Улсад оршин суугаа монгол иргэдийн саналыг 2021 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яамны байранд авна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсад 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар коронавирусний халдвар авсан тохиолдол 15267-аар нэмэгдэж, нийт 3238394 тохиолдол бүртгэгдсэнээс 2579896 хүн бүрэн эдгэрч, 102499 хүн нас барсан тухай тус улсын Иргэний хамгаалалтын газраас мэдэгдэв.
Италийн Эрүүл мэндийн дээд хүрээлэн, Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаагаас шалтгаалан 12 мужийг улаан бүсэд /өндөр эрсдэлтэй/, 8 мужийг улбар шар /дунд эрсдэлтэй/ бүсэд хамруулж хөл хорионы дэглэмийг чангатгаад байна.
дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын 4 бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй
дэлгэрэнгүй

АЛДАРТ ЭХИЙН НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар зэргийн одон авах болзолыг хангасан, Итали Улсад оршин сууж буй эхчүүд 3 дугаар сарын 5-ны дотор ЭСЯ-нд доорх материалыг бүрдүүлж ирүүлнэ үү.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Итали Улсад сүүлийн 24 цагийн байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан тохиолдол 15 мянгаар нэмэгдэж, нийт 2501147 тохиолдол бүртгэгдсэнээс 1936289 хүн бүрэн эдгэрч, 86889 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
МОНГОЛ ШУУДАНГИЙН ТҮГЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ

Монголд тархаад байгаа цар тахлын нөхцөл байдлын улмаас Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор иргэдийн дунд халдвар дэгдэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор манай ЭСЯ-нд хандан нотариатын үйлчилгээ авах иргэн таны итгэмжлэлийг Улаанбаатарт хүлээн авагчид “Монгол шуудан” ХК-ийн шуудангийн хаягаар хүргэх үйлчилгээгээр дамжуулан хүлээн авах боломжтой. Цар тахлын халдвараас сэргийлэх үүднээс ГХЯ-наас энэхүү үйлчилгээг түлхүү ашиглахыг иргэддээ уриалж байгаа юм.
дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 109 жил, Дипломат алба үүсч хөгжсөний 109 жилийн ой, Шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, айчлан ирж буй 2021 он та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг авчрахыг хүсэн ерөөе
дэлгэрэнгүй

Хуудас : «1 [2] 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 »