ИТАЛИД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Италийн Засгийн газраас зул сар, шинэ жилийн баярын өдрүүдээр дараах хориг арга хэмжээг мөрдөхөөр тогтоов. Үүнд:
дэлгэрэнгүй

“МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН МЭДЛЭГИЙН СҮЛЖЭЭ”-НИЙ ЭЭЛЖИТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ.

НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэдэх “Мал аж ахуй эрхлэгчдийн мэдлэгийн сүлжээ”-ний 2020 оны ээлжит уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж урилгаар оролцон хурлын үйл ажиллагааг нээж, үг хэлэв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Италийн Засгийн газраас ковид-19 халдварыг тогтоон барих хүрээнд Зул сарын баярын өдрүүдэд мөрдөгдөх хориг арга хэмжээний тухай тогтоолыг танилцуулав. Үүнд:
дэлгэрэнгүй

“ЭКСПОРТ МОНГОЛ 2020” ЦАХИМ ФОРУМ, ҮЗЭСГЭЛЭН 12 ДУГААР САРЫН 15-16-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монголын брэнд бүтээгдэхүүнийг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалтын боломжийг нээх, экспортын сүлжээнд нэгдэж, экспортыг төрөлжүүлэх, гадаад худалдааг нэмэх, кластерын сүлжээ бий болгох зорилготой “Экспорт Монгол 2020” олон улсын цахим форум, үзэсгэлэн 12 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Италийн Засгийн газраас коронавирусний хурдацтай тархалтыг бууруулах зорилгоор хөл хорионы дэглэмийг чангаруулах шийдвэр гаргав. Уг шийдвэрийн хүрээнд коронавирусний халдварын тархалтын нөхцөл байдлаас шалтгаалан хорио цээрийн 3 бүсэд ангилсан байна.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Итали Улсын Ерөнхий сайд Ж.Конте 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдэл хийж, коронавирусний халдварын тархалтыг тогтоон барих хүрээнд тогтоогоод байсан онц байдлын дэглэмийг дахин чангатган 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхийг анхааруулж, дараах арга хэмжээг авахаар болсоныг мэдээлэв. Үүнд:
дэлгэрэнгүй

“ХУЛГАЙЛАГДСАН ЭСХҮЛ ХУУЛЬ БУСААР ЭКСПОРТЛОГДСОН СОЁЛЫН ЭД ЗҮЙЛСИЙН ТУХАЙ” КОНВЕНЦИЙН 25 ЖИЛИЙН ОЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Ром хотноо энэ сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Хулгайлагдсан эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай” 1995 оны ЮНИДРУА-ийн конвенц батлагдсаны 25 жилийн ойд зориулсан олон улсын бага хуралд оролцож, үг хэлэв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД

Итали Улсад 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар шинэ төрлийн коронавирусний халдвар авсан тохиолдол 4458-аар нэмэгдэж, нийт 338398 тохиолдол бүртгэгдсэнээс 236363 хүн бүрэн эдгэрч, 36083 хүн нас барсан тухай тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэв.
дэлгэрэнгүй

НУТАГ БУЦАХААР ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Франкфурт-Улаанбаатарын чиглэлд үйлдэх тусгай үүргийн онгоцоор буцахаар төлөвлөж байгаа богино хугацааны визээр ирсэн болон оршин суух үнэмлэхний хугацаагаа сунгуулахаар хүсэлтээ өгсөн иргэд дараах нөхцөл, байдлыг онцгой анхаарна уу.
дэлгэрэнгүй

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” ном итали хэлээр хэвлэгдэн гарав

Зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Бөөгийн домог” романыг Ром хотын Cапиенза Их сургуулийн магистрант Д.Цэрэндуламын орчуулгаар итали хэл дээр “Tam Editore” хэвлэлийн компани хэвлэн гаргав.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 [3] 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 »