МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсад 9 сарын 14-ний өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжин орлоо. Коронавирусны халдварын улмаас 6 сарын хугацаанд хаагдаад байсан сургуулиуд эргэн нээгдсэнээр улс даяар 5,6 сая хүүхэд хичээлдээ явж, нийт 10 гаруй сая хүн нийгмийн харилцаанд орж эхэлсэнтэй холбогдуулан та бүхэн сонор сэрэмжээ алдалгүй, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тогтмол авч байхыг зөвлөж, анхааруулж байна.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсад сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусын халдварын тохиолдол 1209-өөр нэмэгдэж, нийт 259345 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ нь Итали улс даяар тавьж байсан хөл хорионы дэглэмийг 5 сард цуцалсанаас хойш халдварын хамгийн өндөр тохиолдол болохыг Эрүүл мэндийн сайд Р.Сперанца мэдэгдэв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсад сүүлийн долоо хоногт Ковид-19 цар тахлын нэг өдөрт халдвар авсан тохиолдол 200-300 орчим байснаа 400-500 хүртэл нэмэгдээд байна.
дэлгэрэнгүй

НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Ром дахь ЭСЯ-нд 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй 47 иргэний өргөдлийг хүлээн аваад байна.
дэлгэрэнгүй

ИТАЛИ, МАЛЬТА, САН МАРИНО, АЛБАНИ УЛСААС НУТАГ БУЦАХ ХҮСЭЛТ ГАРГАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Иргэдийнхээ цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР, ил тодоор авч байхаар болж буйг үүгээр мэдэгдэж байна.
дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярын мэнд хүргэе!
дэлгэрэнгүй

МОНГОЛ, ИТАЛИЙН ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 50 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тохиож байна. Хоёр улсын харилцаан дахь энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттарелла болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар, Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Луижи Ди Маёо нар харилцан баяр хүргэж, захидал солилцов.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

УОК-ын шийдвэрийн дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгийг 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр үйлдэж, Турк болон Европын орнуудад байгаа иргэдийн хамруулахаар төлөвлөж байна.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Монгол Улсын Онцгой комисс эх орондоо буцах хүсэлтэй Монгол Улсын хоёр мянга орчим иргэдийг 6 дугаар сард тусгай үүргийн 8 нислэгээр эх орондоо татан авахаар шийдвэрлэсэн. Европын орнуудад байгаа Монгол Улсын 2768 иргэн эх орондоо буцах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын халдварыг тогтоон барих хүрээнд авч буй арга хэмжээний хоёрдугаар шатанд шилжсэнтэй холбогдуулан орон даяар тогтоогоод байсан хөл хорионы дэглэмийг 5 дугаар сарын 4-ний өдрөөс үе шаттайгаар сулруулж буй.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 [4] 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 »