Италийн Эдийн засаг, сангийн яамны албаны хүмүүстэй цахим хурал зохион байгуулав.

Элчин сайд Ц.Жамбалдорж 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Италийн Эдийн засаг, сангийн яамны Гадаад харилцааны газрын дарга, ФАТФ-ын Италийн хэсгийн дарга Изабелла Фонтана, ФАТФ-ын Олон улсын үнэлгээний бүлгийн хуралдаан даргалагч Антонио Адинолфи нартай цахим хурал зохион байгуулав.
дэлгэрэнгүй

“COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлэв

Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр “COVID-19”-ийн лавлах төвтэй шууд холбогдож мэдээлэл, зөвлөгөө авах “Шуурхай 119” мобайл аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлээд байна.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Итали Улсын Ерөнхий сайд Ж.Конте 2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдэл хийж, улс орон даяар тогтоосон хөл хориог 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн аажмаар сулруулан дараахь арга хэмжээг авахаар болсныг мэдээлэв.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД БАЙГАА ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсын Засгийн газрын шийдвэрээр тус улсад тавьсан хориг арга хэмжээний хугацааг 5 дугаар сарын 3 хүртэл сунгахаар болов. Чингэхдээ зарим төрөлжсөн барааны дэлгүүрүүд тухайлбал номын дэлгүүр, хүүхдийн дэлгүүр, модны үйлдвэр, цахилгаан хэрэглэлийн дэлгүүр зэргийг ажиллуулахыг зөвшөөрөв.
дэлгэрэнгүй

ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсад дэгдээд буй шинэ төрлийн коронавирус (covid-19)-ын халдварын тархалт сүүлийн өдрүүдэд аажмаар багасах хандлага ажиглагдаж байгаа хэдий ч иргэд Та бүхэн анхаарал, болгоомжоо сулруулалгүй Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Италийн Засгийн газраас гаргасан зөвлөмж, шийдвэрийг үргэлжлүүлэн мөрдөхөд онцгой анхаарна уу.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын халдварыг тогтоон барих хүрээнд авч буй арга хэмжээ тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч, сүүлийн өдрүүдэд халдвар авагсад болон нас барагсдын тоо буурч байгаа нь ажиглагдаж байна.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирусын халдварын тархалтыг зогсоох зорилгоор улс даяар хөл хорио тогтоож, ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах болон эмийн сан, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан хэдий ч вирусын халдвар авсан иргэдийн тоо өдөр бүр нэмэгдэж байна. Италийн Иргэний хамгаалалтын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусын халдварт хатгалгаагаар өвчилсөн тохиолдол нийт 41035 бүртгэгдэж, үүнээс 4440 хүн бүрэн эдгэрч, 3405 хүн нас бараад байна.
дэлгэрэнгүй

МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЦАХИМААР БОЛОН ШУУДАНГААР ҮЗҮҮЛНЭ

Бүгд Найрамдах Итали Улсад оршин сууж байгаа иргэдээ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор итгэмжлэлийг цахимаар, харин иргэний бүртгэлийн үйлчилгээг шуудангаар үзүүлж байна.
дэлгэрэнгүй

ИТАЛИД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 15-ны 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдвар гарснаас хойш нийт 24747 тохиолдол бүртгэгдэж, 2335 хүн бүрэн эдгэрч, 1809 хүн нас бараад байна.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД БОГИНО ХУГАЦААГААР БАЙГАА БОЛОН ОРШИН СУУЖ БУЙ ИРГЭДЭД ӨГӨХ ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 11-ний 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдварын 12462 тохиолдол бүртгэгдэж өмнөх өдрөөс 2313 тохиолдлоор нэмэгдсэн тул Италийн Засгийн газраас 3 дугаар сарын 9-ний өдөр тавьсан хориг арга хэмжээг чангатгах шийдвэр гаргав.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 [5] 6 7 8 9 10 11 12 13 14 15 »