ИТАЛИ УЛСАД ТҮР БОЛОН УДААН ХУГАЦААГААР ОРШИН СУУЖ БУЙ МОНГОЛ ИРГЭДЭД ӨГӨХ АНХААРУУЛГА

Итали Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг 4 дүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болов.
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 8-ны өдрийн 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдварын 7375 (өчигдөрөөс +1492) тохиолдол бүртгэгдэж, 622 (+33) хүн бүрэн эдгэрч, 366 (+133) хүн нас бараад байна. Коронавирусын халдварын тархалт муж, хотуудад дараах байдалтай байн
дэлгэрэнгүй

ИТАЛИ УЛСАД ОРШИН СУУГАА ИРГЭДИЙНХЭЭ АНХААРАЛД

Итали Улсын Иргэний хамгаалалтын газраас хийсэн албан ёсны мэдээллээр 3 дугаар сарын 3-ны өдрийн 18:00 цагийн байдлаар тус улсад коронавирусын халдварын 2502 тохиолдол бүртгэгдэж, 160 хүн бүрэн эдгэрч, 79 хүн нас бараад байна. Коронавирусын халдварын тархалт муж, хотуудад дараах байдалтай байна.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ-7

Итали Улсын Иргэний хамгааллын газрын 2020 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн ээлжит мэдээллээр тус улсад коронавирус гарснаас өнөөдрийг хүртэл нийт 1128(240) хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоноос 50(4)хүн бүрэн эдгэрч, 29(8)хүн нас барсан байна.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ - 6

Итали Улсад 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 16:00 цагийн байдлаар коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өмнөх өдрийн мөн үеэс 150 тохиолдлоор нэмэгдэж, нийт 528, нас барсан хүний тоо 2-оор нэмэгдэж 14 хүрэв.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ-5

Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль, Марке, Лигурия, Алто Адиже мужуудад 2 дугаар сарын 26-ны 14.30 цагийн байдлаар 378 хүн халдвар авч, 12 хүн нас бараад байна.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ-4

Итали Улсад шинэ коронавирус (covid19)-ын халдварын тархалт хурдацтай нэмэгдэн Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио, Тоскана, Сициль мужуудад 2 дугаар сарын 25-ны 13 цагийн байдлаар 283 хүн халдвар авч, 7 хүн нас бараад байна.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бүгд Найрамдах Итали Улсын Ломбарди, Венето, Эмилия Романя, Пиемонте, Лацио мужуудад шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа (covid19)-аар өвчилсөн иргэдийн тоо 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 100, нас барсан хүний тоо 2 болоод байна.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бүгд Найрамдах Итали Улсын Ломбарди болон Венето мужуудад шинэ төрлийн коронавирусын халдварт хатгалгаа (covid19)-аар өвчилсөн иргэдийн тоо 2020 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 14:40 цагийн байдлаар 40, нас барсан хүний тоо 2 болоод байна.
дэлгэрэнгүй

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

БНХАУ-аас илэрсэн коронавирусын сэжигтэй тохиолдол Итали улсад хоёр бүртгэгдсэн ч аль аль нь хөнгөн хэлбэрийн амьсгалын замын ханиад болох нь нарийн шинжилгээгээр тогтоогдов. 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар БНХАУ-ын 30 гаруй муж, хотод 2800 гаруй хүн халдвар авснаас 81 хүн нас бараад байгаагаас гадна Хонконг, Макао, Тайвань, Тайланд, Япон, БНСУ, АНУ, Вьетнам, Сингапур, Непал, Франц, Австрали зэрэг улсуудад коронавирусын халдвар илрээд байна.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 [6] 7 8 9 10 11 12 13 14 15 »