АЛДАРТ ЭХИЙН I, II ЗЭРГИЙН ОДОН АВАХ ЭХЧҮҮДИЙН АНХААРАЛД

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд “Алдарт эх”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, Итали Улсад оршин сууж буй эхчүүд 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор ЭСЯ-нд доорх матеиралыг бүрдүүлж ирүүлнэ үү Үүнд:
дэлгэрэнгүй

ИТАЛИД СУРЧ, АМЬДАРЧ БУЙ МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Италийн Бари хотод коронавирусын халдвар авсан байх магадлалтай анхны тохиолдол илэрсэн тул тус хотын ойр орчим амьдарч буй болон тус муж руу зорчих иргэд халдваргүйжүүлэгч хэрэглэж, анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Элчин сайдын яам Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газартай хамтран НҮБ-ын Терроризмтой тэмцэх алба, Италийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны шугамаар “Терроризмын санхүүжилт, үндэстэн дамнасан гэмт бүлэгтэй тэмцэх болон эдийн засаг, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны техник” сэдэвт сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 13-17-ны өдрүүдэд Ром хотноо зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого эхэллээ.

Энэхүү тооллого нь 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох зорилготой болно.
дэлгэрэнгүй

МЭНДЧИЛГЭЭ

Дипломат алба үүсч хөгжсөний 108 жилийн ой, Шинэ жилийн баярын мэнд хүргэж, айлчлан ирж буй 2020 ондоо ажил бүтээлийн өндөр амжилттай байхын ерөөл дэвшүүлье!
дэлгэрэнгүй

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЧУ ДОНГИУТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж 11 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирал Чу Донгиутай хоёр талын уулзалт хийж, тус байгууллагатай хөгжүүлж буй хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

ҮНДЭСНИЙ БАЯРЫН ХҮЛЭЭН АВАЛТ ХИЙВ

Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласны 95 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой – Монгол бахархлын өдрийг тохиолдуулан суугаа орны төр, засгийн байгууллага, Ром дахь олон улсын байгууллага болон Дипломат төлөөлөгчийн газруудад зориулан “Гранд Медичи Парк” зочид буудалд хүлээн авалт хийв.
дэлгэрэнгүй

МАЛ АЖ АХУЙН МЭДЛЭГИЙН СҮЛЖЭЭ БАГА ХУРАЛД ОРОЛЦОВ

Ром дахь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн агентлагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч/Элчин сайд Ц.Жамбалдорж 11 дүгээр сарын 18-ны өдөр НҮБ-ын ХХААБ-д зохион байгуулагдсан “Мал аж ахуйн мэдлэгийн сүлжээ” сэдэвт бага хуралд оролцож, “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйн олон улсын жил” зарлах тухай Монгол Улсын Засгийн газрын санаачлагын талаар үг хэлж, танилцуулга хийв.
дэлгэрэнгүй

Олон улсын хөгжлийн эрх зүйн Байгууллагын Ассамблейн хуралдаанд оролцов

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын Ассамблейн ээлжит хуралдаан 11 дүгээр сарын 13-ны өдөр Ром хотноо зохион байгуулагдав.
дэлгэрэнгүй

ТОСКАНА МУЖИЙН ПРАТО ХОТОД АЖИЛЛАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Италийн Тоскана мужийн Прато хотод ажиллав.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 [7] 8 9 10 11 12 13 14 15 »