МОНГОЛ, ИТАЛИЙН УЛС ТӨРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам хоорондын улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ром хотноо амжилттай болов
дэлгэрэнгүй

ПЕСТУМЫН АРХЕОЛОГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОВ

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл 2018 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Итали Улсад ажиллаж, Пестум хотноо зохион байгуулагдсан археологийн аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов.
дэлгэрэнгүй

ИТАЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ОЙН БОДЛОГО, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ДИПЛОМАТ ЗӨВЛӨХТЭЙ УУЛЗАВ

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид Италийн Хүнс, хөдөө аж ахуй, ойн бодлого, аялал жуулчлалын сайдын Дипломат зөвлөх Андреа Силвестри, тус яамны Гадаад хамтын ажиллагаа, ёслолын газрын дарга Алессандра Прианте нартай 11 дүгээр сарын 14-ний өдөр уулзаж, хоёр талын аялал жуулчлалын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

ГАДААД БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж 10 дугаар сарын 26-ны өдөр Италийн Сенатын танхимын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Вито Петрочеллитэй уулзаж, хоёр талын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

ӨРГӨМЖИТ КОНСУЛТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Бүгд Найрамдах Албани Улс дахь Монгол Улсын Өргөмжит консул Бэлма Чэлаг хүлээн авч уулзаж, Өргөмжит консултай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
дэлгэрэнгүй

ОЛОН УЛСЫН ШУВУУЧЛАХУЙН УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Элчин сайд Ц.Жамбалдорж 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсын Басиликата мужийн Мелфи хотноо зохион байгуулагдсан “Олон улсын шувуучлахуйн уулзалт”-д урилгын дагуу оролцов.
дэлгэрэнгүй

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА МИКЭЛЭ ЖЭРАЧИТАЙ УУЛЗАВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микэлэ Жэрачитай энэ 10 дугаар сарын 10-нд уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, холимог комиссын гуравдугаар хуралдааныг зохион байгуулах асуудлаар санал солилцов.
дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛЫН ТУХАЙ ҮЗЭСГЭЛЭН ИТАЛИД ГАРНА

Элчин сайд Ц.Жамбалдорж Италийн Этнографийн музейн захирал Филиппо Мариа Гамбари, Наполи хотын Дорно дахины их сургуулийн профессор, доктор Микэлэ Бернардини нартай 9 дүгээр сарын 18, 19-нд тус тус уулзав.
дэлгэрэнгүй

"ХУБИЛАЙ ХААН БА МАРКО ПОЛО 2018” ГОЛЬФЫН ТЭМЦЭЭН БОЛОВ

Монголын Сонгино хайрхан уулын өвөрт, Туул голын эрэгт орших "Риверсайд" гольфын талбайд "Хубилай Хаан ба Марко Поло 2018" нэртэй Монгол, Италийн гольфдын нөхөрсөг тэмцээнийг Монгол Улсаас Итали Улсад суугаа Элчин сайдын яам 8 дугаар сарын 9-нд амжилттай зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

ВАТИКАНЫ НУУЦ АРХИВТ УУЛЗАЛТ ХИЙВ

Элчин сайд Ц.Жамбалдорж Ватиканы Нууц Архивын Гүйцэтгэх захирал, Хамба лам Сержио Пагано-тай энэ 7 дугаар сарын 4-ний өдөр албан өрөөнд нь уулзаж ярилцав.
дэлгэрэнгүй

Хуудас : «1 2 3 4 5 6 7 8 [9] 10 11 12 13 14 15 »