МОНГОЛ-БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН ХАРИЛЦАА

Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улс 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Элчин сайдын яамаа нээсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн.

Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.

Монголын талаас:

- Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн 1993 онд,
- Худалдаа, үйлдвэрийн сайд Ц.Цогт 1995 онд,
- Ерөнхий сайд М.Энхсайхан 1996 онд,
- Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг 1998 онд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд,
- СЭЗ-ийн дэд сайд 2002 онд,
- УИХ-ын дарга С.Төмөр-Очир 2003 онд
- Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан 2006 онд,
- ГХ-ны сайд Г.Занданшатар 2010 онд,
- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 онд,
- ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-үүл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар 2015-2017 онуудад Итали Улсад тус тус айлчилсан.

Италийн талаас:

- Аж үйлдвэр, худалдааны дэд сайд М.Фабрис 2000 онд,
- Гадаад хэргийн дэд сайд М.Бонивер 2003 онд,
- ГХЯ-ны ТНБД Ж.Вернетти 2007 онд,
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайд А.Урсо 2010 онд,
- Эдийн засгийн хөгжлийн сайд, Итали-Монголын ЗГХХК-ын италийн хэсгийн дарга П.Романи 2011 онд ,
- Сенатын танхимын Ерөнхийлөгч П.Грассо 2016 онд,
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд П.Жэнтилони АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын үеэр,
- Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны Дэд сайд Гулиелмо Пикки 2019 онд  олон улсын бага хурлын шугамаар Монгол Улсад тус тус айлчилсан.

Харилцааны механизмууд:

- Монгол-Италийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Италийн хэсгийн даргаар Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны дэд сайд Манлио Ди Стефано ажиллаж буй.
- УИХ дахь Монгол, Италийн Парламентын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж ажиллаж байна.
- Италийн Парламент дахь Монгол, Италийн Парламентын найрамдлын бүлгийн даргаар Италийн Төлөөлөгчдийн танхимын гишүүн Алессандро Пагано ажиллаж байна.